Өнөөдөр ЭЕШ түүхийн хичээлээр эхэллээ

2021-08-19 Боловсрол
Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.08.19/ 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэллээ. Мөн 14.00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. Ийнхүү ЭЕШ эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотод шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын өдрүүдэд шалгалтын бичиг баримт /иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх/-аа үзүүлэн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдана.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад40420 суралцагч бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд арванхоёрдугаар ангийг 34811 сурагч төгсч байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргасан байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй. ЭЕШ-д орох сурагчдын насны хувьд;

-15-16 настай 27 шалгуулагч

-17 настай 1675 шалгуулагч

-18 настай 25082 шалгуулагч

-19 настай 13636 шалгуулагч байна

ЭЕШ өгөх байруудын байршлыг танилцуулж байна.

237374979_4371840366211082_3140382982660169711_n

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.