Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Үүнд, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөжээ.
“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 байршлыг танилцуулъя:
Баянгол дүүрэг-2
3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
Сүхбаатар дүүрэг-6
6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
7-р хороо, 4-р байрны хойно
9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
Хан-Уул дүүрэг-4
2-р хороо, Ажилчдын алдар талбайд
7-р хороо, Яармагийн хуучин эцэст
21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
Сонгинохайрхан дүүрэг-3
14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
37-р хороо, Содон хорооллын талбайд
Баянзүрх дүүрэг-3
26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
4-р хороо, Жуковын талбайд
8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
Чингэлтэй дүүрэг-2
4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
Налайх дүүрэг-1
2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
Багануур дүүрэг-1
1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
Багахангай дүүрэг-2
1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.