Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Таван толгойн” гүүрний баруун талд хиймэл нуурт хоёр хүн осолдсон гэсэн дуудлагыг өчигдөр /08.15/ 20:01 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:35 цагт очиход оршин суугаа хаяг, нэр нь тодорхойгүй /36 настай, эмэгтэй/, /15 настай эрэгтэй/ нар нь тус хиймэл нуурт осолдсон гэсэн мэдээллийн дагуу нуурын мандал дээгүүр 2 цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:04 цагт түр зогсоосон. Өнөөдөр өглөө /08.16-ны өдрийн 07:00 цагт/ эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.