Эрчүүдийг ходоодоор нь дурлуулна гэлцдэг. Тэгвэл хүүхнүүд ч эрчүүдээс ялгаагүй ходоодоороо дамжуулан эсрэг хүйстнүүддээ амархан татагддаг болохыг нэгэн туршилтаар тогтоосон байна.
Дрексель их сургуулиас 20 гаруй насны бүсгүйчүүдийн тархи эсрэг хүйстнийхээ романтик хандлагад хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг идэж уусан зүйлтэй нь харьцуулан судалсан туршилтын тухай “Appetite” сэтгүүлд бичжээ.
Туршилтын өмнө хоол, амттан идсэн бүсгүйчүүд романтик хандлагыг илүү хурдан, таатайгаар хүлээн авч байсан бол ходоод нь хоосон эмэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн хувьд илүү хөшингө байжээ. Үүнээс үзвэл хүний бие шим тэжээлээ зохих хэмжээнд авсан үедээ бусад зүйлд анхаарал хандуулах чадвар нь нэмэгддэг гэдгийг давхар баталж байна хэмээн судалгааны дүгнэлтэд бичжээ.
Б.Номун
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.