Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно.” гэж заасан.
Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн бөгөөд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар Хууль зүйн байнгын хорооны 15 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн тул томилгооны сонсголд оролцох хүсэлтэй этгээд хавсралтад байгаа “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2020 оны долоодугаар сарын 5-ны өдрийн 17.30 цагаас өмнө munkhchimeg@parliament.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Хууль зүйн байнгын хороо
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.