Энэ жил 12-р ангийн 30 гаруй мянган төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгнө. Шалгалт долдугаар сарын 1-нээс эхлэх юм. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буйгаас 37 их сургууль, 48 дээд сургууль, гурван коллеж байна.
Цар тахлын нөлөөгөөр сурагчид бүтэн хоёр жил гэрээсээ хичээллэсэн тул их сургуулиуд элсэх босго онооны уян хатан бодлого барьж байгаа юм. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/187 тоот тушаалаар 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их сургуульд 410, орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон байдаг. Үүний дагуу олонх их, дээд сургуулийн босго оноо 400-480 байхад Санхүү эдийн засгийн их сургуулийн босго оноо 620 байна. Ингээд их, дээд сургуулиудын бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.
МУИС:
Бүртгэлийг 2021 оны зургадугаар сарын 10-ны 09:00 цагт нээж 07 дугаар сарын 05-ны 12:00 цагт хаана.
Бүртгэл: https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана.
МУБИС:
Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 06 дугаар сарын 02-оос 07 дугаар сарын 09-ны өдрүүдэд онлайнаар 24 цагийн турш явагдана.
Бүртгэл: https://burtgel.msue.edu.mn/
ШУТИС:
Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний 10 цагаас 2021 оны 07 дугаар сарын 06 –ны 15 цаг хүртэл явагдана.
Бүртгэл: https://elselt.edu.mn/
АШУҮИС:
Хүсэлт гаргагч нь тухайн жилийн 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ЭЕШ-ын дүн нийтэд зарлагдсан сүүлийн өдрийн 18.00 цаг хүртэл АШУҮИС-ийн элсэлтийн бүртэл, http://burtgel.mnums.edu.mn/ мэдээллийн цахим системд хүсэлт гаргана.
СЭЗИС:
Элсэлтийн бүртгэл нь 2021 оны 06 дугаар сарын 14-өөс 2021 оны 07 дугаар сарын 05 ны өдөр хүртэл явагдана.
Бүртгэл: https://admission.ufe.edu.mn/
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.