Монгол Улсын анхны хиймэл дагуул ‘Мазаалай’-г өнгөрөгч амралтын өдөр АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon ес пуужингаар хөөргөжээ. Хиймэл дагуул өнөөдөр Олон Улсын сансрын станцид хүрэх юм байна.
Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээсэн билээ.
Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийхээр зориулагдсан юм.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.