Дэллхийн шилдэг 100 романы жагсаалт гаргана гэдэг бөмбөрцөгийн нийт хүн зоны дунд маш их маргаан дагуулдаг. Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргаж иржээ. Энэ удаа та бүхэнд Уэслиан Их Сургуулийн профессор, доктор Даниэл Бертийн эрэмбэлэн жагсаасан бүх цаг үеийн хамгийн агуу 100 романы нэрсийг толилуулж байна.
Аливаа утга зохиол шүүмлэгчид дэлхийн шилдэг романы жагсаалт гаргахад юун түрүүнд “роман гэж юу вэ?” гэдэг асуултанд хариулж байлаа. Өнөөг хүртэл баримталж ирсэн нийтлэг хэвшмэл үзэл баримтлалуудын үндэс нь нэрт утга зохиол шүүмжлэгч Иан Уоттын “Романы мандалт” хэмээх бүтээлд суурилсан аж. Иан Уоттын үзсэнээр роман бол 18-р зууны Английн романтик хүүрнэл зохиолоос ялгаран бие дааж гарч ирсэн жанр гэж үзсэн юм.
“Роман болгон сайн сайхан төгсөх албагүй. Амьдрал бол эрээнтэй бараантай. Хүн бүр аз жаргалтай биш. Зарим нь жаргаж байхад зарим нь зовж байдаг. Иймээс роман нь бичигдсэн үеийнээ бодит амьдрал, ёс суртахуун хэв маягуудын бодит зураглал юм. Харин романтик зохиол нь хүний амьдралаас хэт хол зүйлсийг ихэмсэг хэлээр харуулдаг”
Даниэл.С.Берт өөрийн бичсэн “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” номд дараах романыг оруулжээ.
Эрэмбэ |
Романы нэр |
Бичсэн он |
Зохиолч
|
1 | Дон Кихот | 1605, 1630 | Мигель Сервантес |
2 | Дайн ба энх | 1869 | Лев Толстой |
3 | Улисс | 1922 | Жэймс Жойс |
4 | Алдагдсан цаг хугацааны эрэлд | 1913-27 | Марсел Пруст |
5 | Кармазовын ах дүүс | 1880 | Феодор Достоевский |
6 | Моби Дик | 1851 | Херман Мелвилли |
7 | Мадам Бовари | 1857 | Густав Флоберт |
8 | Миддлмарч | 1871-72 | Жорж Элиот |
9 | Шидэт уул | 1924 | Томас Манн |
10 | Гэнжийн дууль | 11-р зуун | Мурасаки Шикибү |
11 | Эмма | 1816 | Жэйн Остин |
12 | Хүйтэн байшин | 1852-53 | Чарьз Дикенс |
13 | Анна Каренина | 1877 | Лев Толстой |
14 | Хекльберри Финний аялал | 1884 | Марк Твен |
15 | Том Жонес | 1749 | Хенри Филдинг |
16 | Их хүлээлт | 1860-61 | Чарьз Дикенс |
17 | Абсалом, Абсалом! | 1936 | Уильям Фолкнер |
18 | Элчин сайдууд | 1903 | Хенри Жеймс |
19 | Зуун жилийн ганцаардал | 1967 | Габриел Гарсиа Маркез |
20 | Агуу Гэцби | 1925 | Фрэнсис Скотт Фицжеральд |
21 | Гэрэлт цамхагруу | 1927 | Виржиниа Вулф |
22 | Гэм, зэм | 1866 | Феодор Достоевский |
23 | Чимээ ба уур хилэн | 1929 | Уильям Фолкнер |
24 | Нэрэлхүү дуудлага худалдаа | 1847-48 | Уильям Мейкпис Теккерей |
25 | Үл үзэгдэгч хүн | 1952 | Ральф Элисон |
26 | Финнегийн хойлог | 1939 | Жэймс Жойс |
27 | Шинж чанаргүй эр | 1930-43 | Роберт Мусил |
28 | Татах хүчний солонго | 1973 | Томас Пинчон |
29 | Нэгэн бүсгүйн хөрөг | 1881 | Хенри Жеймс |
30 | Дурласан бүсгүй | 1920 | Д.Х.Лауренс |
31 | Улааныхан ба харынхан | 1830 | Стендаль |
32 | Тристрам Шенди | 1760-67 | Лаурэнс Стэрнз |
33 | Амьгүй албат | 1842 | Николай Гоголь |
34 | Урберуиллийн Тесс | 1891 | Томас Харди |
35 | Будденброкийнхон | 1901 | Томас Манн |
36 | Эцэг Горио | 1835 | Онор’Де Бальзак |
37 | Зураачийн залуу насны хөрөг | 1916 | Жэймс Жойс |
38 | Салхит өндөрлөг | 1847 | Эмили Бронте |
39 | Тугалган бөмбөр | 1959 | Гүнтер Грасс |
40 | Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй | 1951-53 | Самуэль Бэккет |
41 | Бардам зан ба мухар сүсэг | 1813 | Жэнь Аустон |
42 | Час улаан захидал | 1850 | Натаниел Хавфорне |
43 | Эцэг, хүүхдүүд | 1862 | Иван Тургенев |
44 | Ностромо | 1904 | Жозеф Конрэд |
45 | Хайрлагдсан хүн | 1987 | Тони Моррисон |
46 | Америкийн эмгэнэл | 1925 | Теодарь Драйзер |
47 | Лолита | 1955 | Владимор Набаков |
48 | Алтан тэмдэглэлийн дэвтэр | 1962 | Дорис Лессинг |
49 | Кларисса | 1747-48 | Самуэль Ричардсон |
50 | Улаан асрын зүүд | 1791 | Цао Шиүкин |
51 | Шүүх ажиллагаа | 1925 | Франц Кафка |
52 | Жэйн эйр | 1847 | Шарлотте Бронте |
53 | Эр зоригийн улаан сүлд | 1895 | Стефань Крэйн |
54 | Уур хилэнгийн усан үзэм | 1939 | Жон Стэйнбек |
55 | Петербург | 1916/1922 | Андрей Белый |
56 | Юмс бутран салах нь | 1958 | Чинуа Ачебе |
57 | Клевесийн гүнж | 1678 | Мадам Де Лафаяатте |
58 | Үл таних хүн | 1942 | Алберт Камью |
59 | Миний Антониа | 1918 | Уилла Катер |
60 | Хууран мэхлэгчид | 1926 | Андрей Гайд |
61 | Цайлган сэтгэлийн эрин | 1920 | Эдит Уартон |
62 | Сайн цэрэг | 1915 | Форд Мадокс Форд |
63 | Сэхээрэлт | 1899 | Кэйт Шопен |
64 | Энэтхэг хүрэх зам | 1924 | Е.М.Форстер |
65 | Герцог | 1964 | Сол Беллоу |
66 | Үр хөврөл | 1855 | Эмилия Золя |
67 | Call It Sleep | 1934 | Хэнри Рот |
68 | АНУ гурамсан роман | 1930-38 | Жон Дос Пассос |
69 | Өлсгөлөн | 1890 | Кнут Хамсун |
70 | Берлин Александрплатц | 1929 | Альфред Доблин |
71 | Давсны хотууд | 1984-89 | Абд ал-Рахман Муниф |
72 | Артемио Крузын үхэл | 1962 | Карл Фуэнтос |
73 | Зэр зэвсэг минь баяртай | 1929 | Энрест Хэмингуэй |
74 | Брайдшидэд дахин зочилохуй | 1945 | Эвилин Во |
75 | Барсегийн эцсийн хуанли | 1866-67 | Энтони Троллоп |
76 | Пиквикийн баримтууд | 1836-67 | Чарльз Дикенс |
77 | Робинон Крузо | 1719 | Даниэль Дефо |
78 | Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа | 1774 | Иоханн Вольфганг Гёте |
79 | Кандид | 1759 | Вольтер |
80 | Уугуул нутгийн хүү | 1940 | Ричард Райт |
81 | Галт уулын дор | 1947 | Малколм Лаури |
82 | Обломов | 1859 | Иван Гончаров |
83 | Тэдний нүд бурханыг харж байсан юм | 1937 | Зора Нейл Хурстон |
84 | Вейверли | 1814 | Сир Уолтер Скотт |
85 | Цасан орон | 1937, 1948 | Ясунара Кавабата |
86 | 1984 | 1949 | Жорж Орвелл |
87 | Сүй тависан нь | 1827, 1840 | Алессандро Манзони |
88 | Сүүлчийн Могикан | 1826 | Жэймс Фэнимор Күүпер |
89 | Том авгын овоохой | 1852 | Харрит Бичер Стөүв |
90 | Шоовдор хүмүүс | 1862 | Виктор Хьюго |
91 | Зам дээр | 1957 | Жэк Керуак |
92 | Франкштейн | 1818 | Мэри Шэллей |
93 | Ирвэс | 1958 | Жузеппе Томази ди Лампедуза |
94 | Хөх тарианы талбайн дундуур | 1951 | Ж.Д.Сэлинжер |
95 | Цагаан хувцаст эмэгтэй | 1860 | Уилки Коллинз |
96 | Эрэлхэг цэрэг Швейк | 1921-23 | Ярослав Хасек |
97 | Дракула | 1897 | Брэм Стокер |
98 | Шадар гурван цэрэг | 1844 | Александр Дюма |
99 | Баскервилийн анч нохой | 1902 | Артур Канон Дойл |
100 | Салхинд туугдагсад | 1936 | Маргарет Митчелл |
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.