Хаврын чуулган ирэх баасан гаригт өндөрлөнө

2017-06-4 Парламент
Хаврын чуулган баасан гаригт өндөрлөнө

УИХ-ын 2017 оны ээлжит чуулган тавдугаар сарын 9-н буюу ирэх баасан гаригт хаалтаа хийнэ.

Хаврын чуулганаар хэлэлцэн баталсан гол ажлын нэг нь 2017 оны төсвийн тодотгол байсан юм. Мөн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах УИХ-ын тогтоолын төсөл зэрэг эдийн засаг үр өгөөжөө өгөх хуулийн төслүүдэд гол анхаарлаа хандуулжээ.  Түүнээс гадна сүүлийн хэдэн жил яригдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулган идэвхитэй хэлэлцэж хоёр ч тогтоолын төсөл баталсан билээ.

 

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.