“Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд анх удаа “Unleash hacks”-г цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ. Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, шинэлэг шийдлүүдийг гаргах энэ хөтөлбөр энэ сарын 26-наас долдугаар сарын 3-ны өдөр болно.
“Unleash hacks” нь олон улсад танигдсан “UNLEASH” инновацийн арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг инновацийн хакатон хөтөлбөр юм. 2021 онд Монгол Улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 орны нэгээр шалгараад байгаа билээ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “UNLEASH Hacks Mongolia” фэйсбүүк хуудаснаас аваарай.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.