Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
Японы хүүхдийг ивээх сан нь дэлхийн 100 орчим оронд салбартай. Манай улсад 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 25 жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ хугацаанд хүүхдэд ээлтэй цэцэрлэг, малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь зэрэг олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
Энэ удаагийн уулзалтаар цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Хүүхдийг ивээх сангийн тухайд цар тахлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурлагын хоцрогдолд орсныг онцлон тэмдэглээд ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлэх талаар ажиллаж байгаагаа дуулгасан бол хөдөөгийн хүүхэд залуусыг бизнес сэтгэлгээтэй болгох чиглэлд анхаарч байгаагаа хэллээ.
Харин БШУЯ-аас хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа хэмээн БШУЯ-наас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.