2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар /4-р баг/Сөртийн голын адаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/ Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээж авсан.
Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар голомтод ажиллаж байна.
Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.