“Хүний эрх” сэтгүүлд материал хүлээн авч байна

2021-04-29 Мэдээ, мэдээлэл

Хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид Та бүхнийг “Хүний эрх” сэтгүүлд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

“Хүний эрх” сэтгүүл нь 2018 онд Олон Улсын сэтгүүлийн ISSN: 2617-9288 (цахим), ISSN: 2617-927X (хэвлэл) дугаарт бүртгүүлсэн, мэргэжлийн сэтгүүл юм. Олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэлтэй тул дэлхийн улс орнуудын номын сан, эрдэмтэн судлаачид захиалан унших боломжтой бүрдсэн. Гадаадын их, дээд сургуулиудад эрдэм шинжилгээний бүтээлд тооцогдон номын сандаа захиалан авдаг зэрэг ач холбогдолтой юм. Тухайлбал, дэлхийн аль ч орны номын сангаас “Хүний эрх” сэтгүүлийг үзэх боломжтой байдгаараа онцлог юм.

“Хүний Эрх” сэтгүүл нь:

• Хүний эрхийн талаарх эрдэмтэн, судлаачид, ажилтнуудын судалгааны үр дүн, үзэл бодлыг нийтэд хүргэх;

• Олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

• Хүний эрхийн холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичиг, тогтоол, шийдвэр, олон улсын гэрээ, конвенциудыг олон түмэнд хүргэх, сурталчлах;

• Хүний Эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулсан, оролцсон арга хэмжээний талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгаа;

• Хүний эрхийн холбогдолтой ухагдахуун, ойлголт, нэр томьёоны тайлбар, ном бүтээлийн тухай танилцуулга, танин мэдэхүй, лавлагаа мэдээллийн материалыг нийтэд түгээх;

• Үйлс зорилго нэгтэй, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг хүлээн авах, түгээх зорилготой юм.

Тус сэтгүүлд асуудал дэвшүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл, ярилцлага, орчуулгын материалыг хүлээн авна.

1.Бичлэгийн агуулгад тавигдах шаардлага:

• Сэтгүүлийн бодлого, зорилгод нийцсэн байх;

• Тодорхой сэдэв, чиглэлээр асуудлыг хөндөж үзсэн байх;

• Шинэ, шинэлэг санаа бодол, эргэцүүлэл, дүгнэлт гаргалгаатай байх;

2. Техникийн шаардлага:

• Хүний эрхийн онол ба практикийн асуудал дэвшүүлсэн байх;

• Дэвшүүлж буй асуудлыг нотлохуйц тодорхой тоо, баримт, судалгаанд үндэслэсэн байх;

• Шинэлэг, сонирхолтой байх;

• Ишлэл зүүлт, ном зүй зэргийг хийж, эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг хангасан байх;

• Хүний эрхийн зарчимд нийцсэн, оюуны өмч, зохиогчийн эрхийг хүндэтгэсэн байх;

• А4 хэмжээтэй, 8-18 хуудаст багтсан байх;

• Arial үсгийн фондын 12 хэмжээтэй, мөр хоорондын зай 1-1,15 байх;

• Нийтлэлийн нэр болон хураангуйг англи, монгол хэлээр бичиж ирүүлсэн байх /А5 хэмжээгээр 1-2 хуудас/;

• Зохиогчийн тухай товч танилцуулга, зургийг хавсаргах;

Уг сэтгүүл нь Монгол Улсад хүний эрхийг төлөвшүүлэх, хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн онолын судалгааг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын оюунлаг бүтээлүүдийг олон нийтэд хүргэдэг онцлогтой. Хүний эрхийн асуудал дэвшүүлсэн бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал z.unurjargal@nhrcm.gov.mn цахим шуудангаар болон дараах хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс. Тусгаар тогтнолын талбай. Улаанбаатар-38, Төрийн өмчийн XI байр. 513 тоот.

Утас: 262902, 99178392

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.