Энэ сарын 19-ний өдрийн 12:30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Баянцагаан нэртэй газар айлын өвөлжөөний бууц наранд халж, шатсаны улмаас гал гарсан байж болзошгүй хээрийн түймэр дэгдэж, Онцгой байдлын болон цэргийн алба хаагчид, иргэд унтраасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр дээрх түймэр Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт орсон бөгөөд түймрийг тус ангиас томилогдсон 6 бүлэг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 бүлэг, Эрдэнэцагаан сумаас 1 бүлэг, Дарьганга сумаас 3 бүлэг нийт 12 бүлэг 114 хүн, 10 нэгж техниктэйгээр түймрийн голомтод ажиллан тухайн өдрийн 23:40 цагт бүрэн унтрааж, цурамд оруулжээ.
Түүнчлэн түймэр 32 км өргөн, 70 км урттайгаар 224000 га талбайг хамарсан бөгөөд эд материалын хохиролгүй унтраасан байна. Дээрх аюул осолтой холбогдуулан хаврын хуурайшилттай үед иргэдийг гал алдахаас сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.