13 дахь удаагийн электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “EILAT 2021 – IESF World Championship”-д “Дота-2” төрөлд Монгол Улсын баг оролцохоор болжээ. Монголын электрон спортын холбооноос зохион байгуулдаг “MESA Pro Series” гурван цуврал тэмцээнээс тодрон гарах шилдгийн шилдэг баг улсаа төлөөлөн ДАШТ-д оролцох аж.
“MESA Pro Series #1” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, харин хоёр дахь цуврал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэгвэл гурав дахь цуврал тэмцээн энэ сарын 23-наас ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдаж, нэгдсэн хаалтын арга хэмжээ ирэх долоодугаар сарын 4-нд болох юм байна. ДАШТ Израилийн Эйлат хотноо ирэх арваннэгдүгээр сард болно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.