Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн хэмжээ тасралтгүй эрчимтэй нэмэгдсээр байгаа билээ. Тэр тусмаа Ковид-19 цар тахлын үед манай улсын экспорт, импортын ихэнх ачаа зөвхөн төмөр замаар тээвэрлэгдэж байгаа юм.
Улс орны эдийн засагт чухал үүрэгтэй УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж, нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ зорилгоор УБТЗ анх удаа 7500 тонн жинтэй 80 вагон ачаатай галт тэргийг Цагаан хаалга өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл туршилтаар аялууллаа. Уг галт тэрэг нь 36 цаг аялж Замын Үүд өртөөнд очих юм. Өмнө нь ийм хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “УБТЗ” ХНН аялуулж байгаагүй юм. Ихэнх тохиолдолд 4000-5000 тонн жинтэй галт тэргийг аялуулж иржээ.
Ийнхүү анх удаа хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг туршилтаар аялуулснаар вагон эргэлт сайжирч, төмөр замын тээврийн хэмжээ өсөхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн олон талын ач холбогдолтой юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.