Өргөдөл, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна

2021-04-16 Мэдээ, мэдээлэл

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны 4 дүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ
ОРОН ТООНЫ БУС ШТАБ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.