Үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж эхэлжээ

2021-04-12 Ханш

 

 

 

Импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Ялангуяа тээвэртэй холбогдуулан үнэ тогтоож хөөрөгдсөн асуудлыг ШӨХТГ шалгаж байна.

Тодруулбал, ОХУ талаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байгаа Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо болон гишүүн болох 11-н аж ахуйн нэгжид “Тээврийн үнийг үгсэн тогтоож хөөрөгдсөн асуудлаар Зөрчлийн хэрэг нээжээ. Мөн БНХАУ-аас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг Замын-Үүдийн шуурхай штабаас эрх олгон оруулж гаргаж байгаа бөгөөд 2021.03.01-2021.04.10 хүртэлх хугацааны тээвэрлэлт хийсэн аж ахуйн нэгж, жолооч нарын мэдээлэлд суурилан үгсэн тохиролцож үнэ хөөрөгдсөн асуудлаар шалгалтын ажиллагаа явагдаж байна гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.