“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуунд ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ үүсгэж, торгоно

2021-04-12 Мэдээ, мэдээлэл

 

 

Цахим сүлжээгээр “Никитон” хамтлагчийн ахлагч Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байгаа билээ.

Хууль, хяналтын байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуунаас тайлбар, мэдүүлэг авсан байна.

Дуучин Б.Батчулууныг гэмт хэрэг зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлээр ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ үүсгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.