“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”-д хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх аудитыг эхлүүллээ

2021-04-6 Мэдээ, мэдээлэл

Төрийн аудитын байгууллагаас 2021 онд санхүүгийн тайлангийн аудитаар шалгагдагч байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хослуулан шалгах горимыг эхлүүлж, улсын хэмжээнд төсөв захирагчдын үйл ажиллагааны ил тод байдлыг хангуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна.

Мөн 2021 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” аудитын төлөвлөгөөг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр батлан гаргасан бөгөөд тус аудитаар санхүүгийн тайлангийн аудитад хамрагдаагүй хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа ХК, ХХК-уудын үйл ажиллагааг хамруулах, дүнг УИХ-д хүргүүлж, олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн.

Энэ удаагийн аудитаар УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын Шилэн дансны үйл ажиллагаанд байнгын, бодит цагийн хяналтыг хэрэгжүүлэх аудитын горимыг эхлүүлж байгаагаар онцлог юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.