Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат иргэн нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа маргааш буюу 4-р сарын 7-ны өдрөөс эхлүүлэх гэж байна. Мөн сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүлжээ. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг маргааш АОК хуралдаж, шийдвэрлэхээр болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.