Энхтайваны гүүрний доор Дунд голын замд жолооч санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж гүүрний өндрийн хязгаарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Жолооч машиндаа ганцаараа явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Өндрийн хязгаарлалт байснаар гүүр нураагүй. Замыг чөлөөлж, гүүрийн засварын ажлыг эхлүүлжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Жолоочийн биеийн байдал гайгүй. Азаар хүний амь нас эрсдээгүй. Машин нэлээн эвдрэлтэй. Тиймээс жолооч нар анхаарал сэрэмжтэй байх, хурд хэтрүүлэхгүй, машины өндөр болон хязгаарлалтыг тооцож хөдөлгөөнд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.