Ховд аймагт “Ковид-19”-ийн нэг тохиолдол батлагдлаа

2021-03-30 Мэдээ, мэдээлэл

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын нэг тохиолдол батлагдлаа. Тус аймгийн Жаргалант сумын иргэн О нь өчигдөр Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд халуурч ханиалгасан шинж тэмдэгтэйгээр эмчид үзүүлсэн байна. Түүнээс PCR-ийн шинжилгээ авахад эерэг гарсан хэмээн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж хуулийн дагуу хязгаарлалтын хэм хэмжээг тогтоосон шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

-Энэ сарын 29-ний 22:00 цагаас эхлэн аймаг, сум хооронд иргэн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
-Хавьтлыг бүрэн олж тогтоох хүртэлх хугацаанд буюу энэ сарын 29-ний 22.00 цагаас ирэх сарын 2-ны өдрийг хүртэл сургууль, цэцэрлэг, сургалтын төв зэрэг үйлчилгээний газар болон хүнс, барааны зах худалдааны төв, баар, зоогийн газрын үйл ажиллагааг бүрэн зогсоож хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг,
-Төрийн албан хаагчдын 15 хувийг ажиллуулах бусдыг нь гэрээсээ, цахимаар ажиллуулахыг,
-Ойрын хавьтлыг бүрэн олж тогтоон тусгаарлах хугацаанд Жаргалант сумын нутаг дэвсгэрт 72, 52 айлын орон сууц, БОЭТ зэрэг нийт 7 цэгт иргэд, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг,
-Журмын дагуу ариутгал, халдваргүйтгэл хийж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад тус тус үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.