Архангай аймгийн хэмжээнд өчигдөр (2021.03.28) PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгджээ. Хайрхан суманд-гурав, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна.
Өчигдрийн байдлаар аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.
Аймгийн 11 байршлыг тодруулбал,
Бортолгой
“Тамир” хороолол
1-р 48 байр
2-р 48 байр
53-р байр
Цогт-Уул
1-р сургууль
44-р байр
Арслан цохио
Канад хороолол
38-р байрууд бүртгэгдэж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Тиймээс явсан зам маршрутыг олон нийтэд дэлгэх нь хуулиар зохицуулагддаг тул хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцалдаг болно. Хэрэв таньтай болон таны гэр бүлийн хэн нэгэн тархвар судлалын холбогдолд хамаарагдсан бол аймгийн Тагнуулын газраас холбогдон, шаардлагатай гэж үзвэл Эрүүл мэндийн газрын сорьц цуглуулах баг шинжилгээний сорьц авч, холбогдох арга хэмжээ авч ажиллана.
Эх сурвалж: Архангай аймгийн ОНЦГОЙ КОМИСС
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.