Нийслэлийн 16 байршилд хөл хорио тогтоогоод байна

2021-03-26 Мэдээ, мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.26/ 437 хүнээс Covid-19 халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Энэ нь 2020 оны арваннэгдүгээр сараас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн их тоо юм. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 16 байршлыг цагдаагийн хамгаалалтад авчээ.

Үүнд, Чингэлтэй дүүрэгт 15, Налайх дүүрэгт нэг байршилд хөл хорио тогтоосон байна.

-ЧД: 6-р хороо 50 дугаар байр
-ЧД: 1-р хороо 10 дугаар байр
-ЧД: 4-р хороо 19 дүгээр байр
-ЧД: 6-р хороо 47 дугаар байр
-ЧД: 5-р хороо 40 мянгат 22 дугаар байр
-ЧД: 10-р хороо Чингэлтэйн 9 гудамж
-ЧД: 19-р хороо Тахилт 4
-ЧД: 14-р хороо Хайлааст 16
-ЧД: 14-р хороо Хайлааст 13
-ЧД: 16-р хороо Согоотын 58а
-ЧД: 16-р хороо Согоотын 77а
-ЧД: 13-р хороо Сургуулийн 28
-ЧД: 17-р хороо Зүрх уулын 7
-ЧД: 14-р хороо Хайлааст 21
-ЧД: 12-р хороо Булгийн 19
-НД: 5-р хороо 72 дугаар байрыг хамгаалалтад авчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.