Нийслэлийн Засаг даргын орлогчоос жийгдсэн Н.Баярчимэг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирлаар хэр удах бол…
Намтар түүх нь Нийслэлийн Засаг даргын гишгэсэн мөр, хашсан албан тушаалтай яг цав нийцдэг Н.Баярчимэгийг удахгүй дээрх албан тушаалаас нь чөлөөлнө гэх мэдээлэл чих дэлсэв. Үнэндээ эл бүсгүйн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд ажилласан хугацааг нь эс тооцвол нэг байгууллагадаа тогтвор суурьшилтай ажилласан түүх үгүй.
Тодруулбал, Н.Баярчимэг Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийг төгсөөд МУИС-ийн хууль зүйн дээд сургуулийг дүүргэжээ. Сургуулиа төгсөөд Төв аймгийн Зуунмод суманд Мобиком корпораци”-ийн салбараас ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 2008-2010 онд Пэсифик Стэйтс их сургуулийг Олон улсын бизнесийн удирдлагаар төгсөж ирээд Д.Долгорсүрэн зааны гэр бүлийнхэнтэй барилдлага тогтоосон нь өнөөгийн өндөрлөгт хүрэх намтрынх нь эхлэл байв.
Эхэндээ их аварга Д.Дагвадоржийг дагаж хуулийн зөвлөгөө өгч, итгэлийг нь хүлээсэн тэрбээр 2011-2016 онд “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд хуульчаар ажиллаж, улмаар хэлтсийн дарга болтлоо дэвшжээ. Энэ хугацаанд ах дүүсийн хөрөнгө оруулалттай банкны бүхий л хуулийн асуудлыг цэгцэлж, нуухыг нь нууж, хаахыг нь хааж явсан нэгэн. Чухамдаа Д.Долгосүрэн зааны хөвгүүдийн ил, далд бүхнийг мэдэх архив гэсэн үг. Тиймдээ ч түүнийг ах дүүс дэргэдээсээ салгалгүй, үргэлж нүд чихээ болгон дагуулж явдаг биз.
Таван жил гаруйн хугацаанд ажилласан эл намтраасаа Н.Баярчимэг “ичдэг”. Тиймдээ ч СV-ндээ бичихгүй орхих нь бий. Харин үүнээс хойших жил хүрэхгүй шахам ажилласан олон ажлаа зурайтал бичих хоббитой. Тухайлбал, МАН Засгийн эрхэнд гарч, албан тушаал хуваарилагдсаны дараа тэрбээр “эзэн”-ээ даган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хуулийн хэлтсийн даргаар ирж байв. Удалгүй “Эрдэнэс тавантолгой” ХК-д дэд захирал, “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК-д дэд захирлын алба хашив.
Хаана эзний эрх хашиг хангагдах ёстой байна, тэнд Н.Баярчимэг алба хашсан он жилүүд. Шулуухан хэлэхэд, томилогдон очсон байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцах шахаж байтал дараагийн тушаал гарч, цүнхээ сугавчлаад явсан өдрүүд нь. Чухамдаа тэндэх үүргээ биелүүлсэн бол дараагийн газар. Ингэж явсаар сонгуулийн жилтэй золгов. Н.Баярчимэгийг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоор “томилсон”. Засаг даргын орлогчийн албан тушаалтайгаа танилцаж амжилгүй Орон нутгийн сонгуульд өрсөлдөв. Сонгинохайрхан дүүрэг бол эзэнд нь ээлтэй газар. Нийслэлийн намын хороог атгаж байгаа эрх мэдэл, түүний суудлыг булаасан Ж.Сандагсүрэн дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан “алтан үе” Н.Баярчимэгийг ногоон гэрлээр НИТХ-ын босгоор алхуулж дөнгөсөн юм.
Босго давмагцаа Нийслэлийн Засаг даргын баруун гарын үүргээ гүйцэтгэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор томилогдов. Гэвч хэзээний нэг албан тушаалд удаан суулгадаггүй адгуу эзний зан өөрчлөгдөж, Ж.Сандагсүрэнд олбогийг өгч, түүнийг хэсэг явгалж, эцэст нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” томилсон. Тус байгууллага хамгийн их төсөл хөтөлбөр, хөрөнгө мөнгө эргэлддэг газар. Тэгвэл энэ газарт томилогдож ирсэн үүргээ Н.Баярчимэг биелүүлсэн бололтой. Эл байгууллагын дараагийн дарга яригдаж эхэлсэн байна билээ. Н.Баярчимэгийн дараагийн томилолт өвөртлөх газар хаана бол…
Ах дүүсийг дагасан Н.Баярчимагийн хэтэвч нэлээн түнтийсэн. Тодруулбал, 2017 онд тэрбээр жилийн орлого 20 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2019 онд 82 сая болж өсжээ. Харин гэр бүлийн орлого нь 50 сая бол 205 саяар үнэлэгдэх нэг орон сууц, 50 саяын үнэлгээтэй нэг автомашинтай юм байна. 13 сая төгрөгийн хадгаламж, 172 сая төгрөгийн зээлтэй.
“ХУРЦ ҮЗЭГ” сэтгүүлчдийн нэгдэл
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.