Сэлэнгэ аймгийн онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр (2021.03.23) 23:20 цагт хуралджээ. Хуралдаанаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хэрхэн ажиллах талаар тус аймгийн Онцгой комиссоос сумдад чиглэл болгосон байна.
Ногоон бүс болох Дархан-Уул аймгаас асуумжаар ирсэн хоёр иргэн 2021 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд сүлжээний бизнесийн ухуулга сурталчилгааны ажлаар ирж, үйлчилгээний байгууллагууд, иргэдтэй уулзсан өгүүлэмжтэй. Дээрх иргэдийг гуравдугаар сарын 23-ны өдөр дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэгээс Дархан-Уул аймгаас авчруулсан хувийн автомашинаа тосч авах явцад нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан. Улмаар баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулахад халдвартай нь батлагдсан.
Мөн Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Сэлэнгэ аймгийн хэмжээнд:
-Сумдын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд болзошгүй эрсдлийг үнэлж, шуурхай хариу арга хэмжээ авах,
-Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгах, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах,
-Сумын тусгаарлах болон ажиглах байрны бэлтгэл бэлэн байдлын хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах,
-Автозамын шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналтыг чангатгах,
-Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн болон үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиулж ажиллах,
-Сумдын онцгой комисс сум орон нутгийнхаа орох, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийж, эрсдэл бүхий бүс нутагруу иргэдийг зорчуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.
Сүхбаатар суманд үүсэн нөхцөл байдалтай уялдуулан:
-Хүнс, шатахуун, эмийн сангаас бусад төрлийн худалдаа үйлчилгээг хориглох, төр төсвийн байгууллагуудын ажилчдын 10 хүртэлх хувийг ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох,
-Тандалт судалгаа /Ойрын болон дам хавьтлыг нэг бүрчлэн тогтоох/
-Ариутгал халдваргүйжүүлэлт хийх
-Хөл хорио тогтоох
-Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахыг Сүхбаатар сум болон мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ.