Цаг агаарын гамшигт үзэгдлээс дөрвөн аймаг тог цахилгаангүй байна

2021-03-15 Мэдээ, мэдээлэл

Цаг агаарын гамшигт үзэгдлээс дөрвөн аймаг тог цахилгаангүй боллоо

 

Энэ сарын 13-14-нд болсон хүчтэй шуурганы улмаас Увс аймгийн нутагт байрлах 110kB-ын цахилгаан дамжуулах тулгуур багана хугарч, доголдол үүссэн. Үүний үр дүнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг, Говь-Алтайн зургаан сумдын цахилгаан тасарчээ.

Тухайн аймгуудын нийт 57 инженер, текникийн ажилтан газар дээр нь ажиллаж байгаа ч өчигдөр хараархан засаж дуусаагүй байна. Орон нутгаас нөхцөл байдлыг тодруулахад өглөөний 08:00 цагаас эхлэн шороон шуурга шуурч, 11:00-12:00 цагт шуурганы хүч ихэссэн гэх мэдээлэл өглөө. Түүнчлэн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас хөдөө орон нутгийн  иргэд төөрч, сураггүй болсон иргэдийн заримын олж, үлдсэн иргэнийг эрэн хайх ажиллагаагаа үргэжлүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.