Улсын Онцгой комиссоос хатуу хөл хорио тогтоохгүйгээр 14 хоногийн хугацаанд гуравдугаар түвшинд буюу улбар шар түвшинд шилжиж ажиллах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь өнөөдрөөс /2021.03.15/ эхлэн мөрдөгдөнө. Ингэснээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газар дээр саун бассейн, дэн буудал, сүм хийд, фитнесс, алжаал тайлах төв, баар, караоке, алжаал тайлах төвүүд нэмэгдэж байгаа юм.
Нийслэлийн хүн амын дунд тархсан Covid-19-ийн тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд халдварын тохиолдол 100-аас буурсангүй. Өнгөрсөн бямба гаригт 169 хүнээс халдвар илэрсэн нь Монгол Улс дотооддоо халдвар алдсан үеэс буюу 2020 оны арваннэгдүгээр сараас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлалтай аж. Ерөнхийдөө хүн амын дунд халдвар өргөн тархсан үе гэсэн үг. Тиймээс халдварын тархалтыг хязгаарлахын тулд дээрх арга хэмжээг аваад байна.
c
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.