Дүүрэг бүрт 10-15 цэгт дархлаажуулалт хийнэ

2021-03-10 Мэдээ, мэдээлэл

 

Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт өнгөрөгч сарын 23-ны өдөр эхэлсэн.

Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа өчигдрөөс дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Гуравдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд 9470 иргэнийг вакцинд хамруулжээ. Өнөөдөр дархлаажуулалтын цэгийн тоог хоёр дахин нэмж, 85 цэг ажиллуулахаар ариутгал, халдваргүйтэл хийжээ. Ингэснээр дүүрэг бүрт 10-15 цэг ажиллах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.