69 удаагийн ослын дуудлага бүртгэгджээ

2021-03-9 Мэдээ, мэдээлэл

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 30 суманд нийт 69 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 4 нь биологийн гаралтай, 55 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 321 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.