Баянгол дүүрэгт шинээр 5 обьектыг өнөөдөр хамгаалалтад авсан тухай тус дүүргийн Шуурхай штаб мэдээлэв.
Тодруулбал, 3-р хороо 35/а байр, 4-р хороо СОТ 3 байр, 6-р хороо 22 дугаар байр, 11-р хороо 43/а байр, 25-р хороо 103 байрыг хамгаалалтад авчээ.
Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 7 обьект хамгаалалтад байна.
2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р хороо 42-р байрны II орц, гуравдугаар сарын 7-ны өдөр 25-р хороонд байрладаг Голден парк-301 байрыг тус тус хамгаалалтад авсан байна.
Иймд, иргэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг БГД-ийн Шуурхай штаб уриаллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.