Завхан аймагт коронавирусийн 2 тохиолдол батлагдлаа

2021-03-3 Мэдээ мэдээлэл

Завхан аймгийн Шилүүстэй суманд Улаанбаатараас очсон иргэнээс коронавирусийн халдвар батлагджээ.

Энэ талаар аймгийн засаг дарга Д.Түвшинжаргал “Улаанбаатар хотод оршин суух иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэн Х Шилүүстэй сумд хоёрдугаар сарын 27-ны өдөр ирсэн. Сумын төвийн өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Дараа нь ХӨСҮТ-өөс шинжилгээ авахад эерэг гарсан. Гурав дахь удаагаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад тод эерэг гарсан. Тиймээс өчигдөр аймгийн онцгой комисс тус иргэний болоод хамгийн ойрын хавьтлын 11 хүний PCR шинжилгээний сорьцийг нийслэл рүү явуулсан. ХӨСҮТ-өөс өнөөдөр хариу нь ирсэн. Ингэхэд Улаанбаатараас ирсэн иргэн Х болон түүний ээж нар халдвартай болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар  нэгдүгээр хавьтлын 11, хоёрдугаар хавьтлын 35 хүн тогтоогдсон. Бусад хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хичээл сургалтын танхимын  үйл ажиллагааг цахимаар оруулахаар болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.