ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлөл хийлээ.
Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Та бүхэн help.eec.mn сайтаас ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Монгол, Англи, Орос хэлний шалгалтын хувьд сонсоод ойлгох чадварын даалгаварыг энэ жил оруулахгүй. Тест, нөхөх юм уу өөр хэлбэрээр зохион байгуулна.
Боловсролын үнэлгээний төвөөс чат бот ашиглалтад оруулж байгаа. ЭЕШ-д оролцогчид өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх нь чухал.
Сүүлийн 2 жилээ эхлээд ЭЕШ-д шууд засалтыг нэвтрүүлсэн. Шалгалт дууссаны дараа засалтыг шууд хийгээд лайваар үзүүлэх ажиллагааг зохион байгуулна.
100 орчим шалгалтын байрыг бэлдэж байна. Бүртгэлийн алхмууд дээр гол анхаарах зүйлийн талаар гэвэл ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Шалгуулагч иргэний үнэмлэх, арын фон нь цайвар цулгуй өнгөтэй цээж зураг шаардлагатай. Мөн шалгуулагч өөрийн и-мэйл хаягтай байх хэрэгтэй.
Нэг шалгалт 5,800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт нь заавал тухайн шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй.
Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар манай үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Өмнөх жилийн төгсөгчид хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байж дараа нь үнэлгээний төв дээр засагдах боломжтой” гэлээ.
ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.