Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулсан.
2019 онд нэр бүхий 34 хувьцат компани 112.1 тэрбум төгрөг, 2020 онд 35 хувьцаат компани 132.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус олгохоор шийдвэрлэж байсан. Харин энэ онд нэр бүхий 25 хувьцаат компани нийт 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ.
Хуулиар тогтоосон дээрх хугацаа 02 дугаар 20-ны өдрөөр дуусгавар болоод байна. Хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд заасны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан тараах юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.