Өнгөрсөн сард улсын хэмжээнд 296.5 мянган мал хорогдсоны 56 хувийг ямаа эзэлж байна

2021-02-19 Мэдээ, мэдээлэл

Том малын зүй бус хорогдол 2021 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 296.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 247.9 мянгаар нэмэгдсэн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

ямаа 164.5 мянга,
хонь 86.3 мянга,
үхэр 29.6 мянга,
адуу 14.5 мянгаар,
тэмээ 1.6 мянгаар тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.5 хувийг ямаа, 29.1 хувийг хонь эзэлж байгаа юм.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2021 оны нэгдүгээр сард Баянхонгор аймагт 146.2 мянга, Өвөрхангай аймагт 30.2 мянга, Говь-Алтай аймагт 28.2 мянган толгой мал хорогдсон байна. Дээрх аймгууд нь нийт хорогдлын 69 хувийг эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Өвөлжилт хүндрэх нэн их эрсдэлтэй сумд (11 аймгийн 89 сум). Үүнд:

Ховдын Цэцэг, Мөнххайрхан, Мөст,
Завханы Отгон, Цагаанчулуут,
Говь-Алтайн Тонхил, Төгрөг, Цээл, Жаргалан, Есөнбулаг, Тайшир, Халиун, Дэлгэр, Бигэр, Чандмань, Цогт,
Баянхонгорын Гурванбулаг, Жаргалант, Заг, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянцагаан, Баацагаан, Баян-Өндөр, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст,
Өвөрхангайн Хужирт, Хархорин, Бүрд, Уянга, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Бат-Өлзий,
Дундговийн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Өлзийт, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Говь-Угтаал, Луус,
Өмнөговийн Гурвантэс, Сэрвэй, Булган, Мандал-Овоо, Баяндалай, Ханхонгор, Цогт-Овоо, Номгон, Баян-Овоо, Манлай,
Төвийн Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Лүн, Аргалант, Баян-Өнжүүл, Баянхангай,
Архангайн Цахир, Хотонт, Өлзийт,
Сүхбаатарын Баяндэлгэр, Онгон,
Булганы Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумд.
Их эрсдэлтэй сумд (20 аймгийн 152 сум). Үүнд:

Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Буянт, Сагсай, Алтай, Толбо, Дэлүүн, Булган, Улаанхус, Баяннуур,
Увсын Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Давст, Түргэн, Улаангом, Өмнөговь, Наранбулаг, Тэс, Өндөрхангай, Баруунтуруун, Хяргас,
Ховдын Ховд, Буянт, Дуут, Чандмань, Манхан, Зэрэг, Дарви, Эрдэнэбүрэн, Булган, Алтай, Үенч,
Завханы Түдэвтэй, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй,
Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уул, Дарви, Шарга, Цогт,
Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Жаргалант, Галт, Ханх, Рашаант,
Архангайн Тариат, Хангай, Цэцэрлэг, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл, Ихтамир, Чулуут, Өлзийт, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Хашаат,
Өвөрхангайн Өлзийт, Есөнзүйл,
Булганы Сайхан, Хангал, Могод, Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр,
Орхоны Баян-Өндөр, Жаргалант,
Сэлэнгийн Орхон, Сайхан, Баруунбүрэн, Баянгол,
Төвийн Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Баянцогт, Баянчандмань, Алтанбулаг, Батсүмбэр, Сэргэлэн, Борнуур, Баян, Архуст, Баянцагаан, Эрдэнэ, Баянжаргалан, Баяндэлгэр,
Хэнтийн Өмнөдэлгэр, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дархан, Баян-Адрага, Батноров, Баян-Овоо, Галшар, Баянмөнх, Мөрөн, Баянхутаг, Хэрлэн,
Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Халзан, Асгат, Эрдэнэцагаан, Дарьганга, Наран,
Дорноговийн Даланжаргалан, Иххэт, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Мандах,
Говьсүмбэрийн Сүмбэр, Шивээговь, Баянтал,
Дундговийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өндөршил,
Өмнөговийн Ноён, Хүрмэн, Ханбогд, Цогтцэций,
Дархан-Уулын Хонгор,
Дорнодын Халхгол, Матад сумд тус тус хамрагдаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.