Тэр мөчөөгөө өгсөнгүй дахиад заргалдаж явна

2021-02-19 Бор шувуу

 

Эрүүл мэндийн сайд асан Т.Mөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн.

Тодруулбал, түүнийг нэгдүгээр сарын 19-нд “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байсан юм. Гэтэл тэрбээр албан тушаалаасаа хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Одоогийн байдлаар шүүх хурлын тов гараагүй байгаа гэнэ.

Д.Нямүү нь ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Тэртээ 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдож байжээ. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байсан бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь болж чөлөөлөгдсөн ч дахин хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлж, өөрийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бололтой. Дөрвөн удаа чөлөөлөгдсөн ч гандан буурахгүйгээр шүүхээр заргалдаж, заргаа авч байсан Д.Нямхүү энэ удаад ч заргаа авч чадах болов уу…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.