Японы Засгийн газар коронавирусийн цар тахлаас болж тогтоосон онц байдлын дэглэмийг зарим хот, мужид цуцлах эсэх асуудлыг энэ 7 хоногт шинжээчидтэй хэлэлцэх юм байна.
Засгийн газар ирэх бямба гарагаас хүчин төгөлдөр болох коронавирусийн халдвартай тэмцэх онцгой арга хэмжээний тухай хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хариу арга хэмжээ авах суурь төлөвлөгөөндөө зарим өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Гэхдээ эцсийн шийдвэрээ ирэх баасан гарагт шинжээчдийн байр суурийг сонссоныхоо дараа гаргах гэнэ. Энэ үеэр Японы 10 мужид тогтоосон онц байдлын дэглэмийн тухай хэлэлцэж, зарим мужид энэ дэглэмийг цуцлах боломжийн санал солилцох юм байна. Японд өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын 1555 батлагдсан тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 404 мянга 990-д хүрээд байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн хоногт нас баралт 57-оор нэмэгдэж нийт 6395-д хүрчээ.
15 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.