Нийслэлээс аймаг руу иргэдээ татах үйл ажиллагааг зогсоолоо

2021-01-27 Мэдээ, мэдээлэл

УОК-ын шийдвэрийн дагуу аймгууд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байсныг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, аймаг, нийслэлийн онцгой комисст “Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоохыг үүрэг болгож байна” гэжээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.