Халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт үргэлжилж байна

2021-01-27 Мэдээ, мэдээлэл
Халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт үргэлжилж байна

Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр үйл ажиллагаа нь  зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу долоо хоногийн хугацаанд өдөр бүр нийслэлийн төр захиргааны 50 гаруй байгууллагын 260 орчим ажилтан, алба хаагч заавар зөвлөмжийг өгч ажиллаж байгаа аж.

Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлын хүрээнд томоохон барааны зах, худалдааны төвүүдэд дараах нийтлэг зөрчлүүд илэрч байгаа гэлээ.

Үүнд:

– Хүн амын төвлөрөл их,  хүн хоорондын зай барих боломжгүй

– Үйлчлүүлж буй хүний бүртгэл хөтлөлт хангалтгүй, QR код хангалтгүй, үйлчлүүлж буй иргэд утас байхгүй, И-баримт аппликешн хэрэглэдэггүй,

– Агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй,

– /Ковид-19/ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, санамж, зурагт хуудас байршуулаагүй

– Халуун хэмжиж, хяналт хийж буй ажилтан тогтмол суухгүй, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэхгүй,

– Лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй,

– Гадна павильон болон өдөрт машинаас худалдаа эрхлэгч нарыг зай бариулах, гар ариутгал, худалдаа эрхлэгчдийн өдөр бүр халууныг үзэж бүртгэдэггүй,

– Нэг хаалгаар орж, гарч зай хэмжээ алдагддаг,

– Орчны бохирдол ихтэй,

– Бага насны хүүхдүүд их үйлчлүүлж байгаа,

– Хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг,

– Нийтийн бие засах газрын хүрэлцээ муу,

– Халдваргүйтгэлийн зориулалтын бодис хангалтгүй,

– Тусгаарлах өрөө бэлтгээгүй,

– Ариун цэвэр муу, худалдан авалт нь бэлэн мөнгөөр ихэвчлэн хийгддэг

– Задгай талбайд ариутгал халдваргүйтгэл хийхэд хүндрэлтэй

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.