Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн томоохон зах, худалдааны төв, аж, ахуйн нэгж байгууллагуудад энэ сарын 24, 25-нд хийсэн хяналт, шалгалтаар 935 зөрчил илэрчээ.
Үүнд хүн хоорондын зай барих боломжгүй, үйлчлүүлэгчийн бүртгэл хангалтгүй, агааржуулалт, агаар сэлгэлт хангалтгүй, халуун хэмжихгүй гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна.
Мөн лангуу түрээслэгч худалдагч нар нь өөрсдийнхөө халууныг үзэхгүй, орчны бохирдол ихтэй, хувь хүний гар дээрээс явуулын хоол хүнсийг авч хэрэглэдэг, тусгаарлах өрөө бэлтгээгүй, худалдан авалтаа нь бэлэн мөнгөөр хийж байсныг илрүүлж, анхааруулга өгчээ. Цаашид аж, ахуй нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажил үргэлжлэх юм.