Япон улс энэ сарыг дуустал виз олгохгүй

2021-01-11 Ертөнц

МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Токио хотод өнгөрсөн 7 хоногт нийт 11,676 халдвар бүртгэгдэж, Япон улсад нийт халдварын тоо 286,258 боллоо. Нийслэл Токиогоос гадна Сайтама, Чиба, Канагава гурван мужид 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл онц байдал зарлалаа.

Зоогийн газар, ресторан 20 цаг хүртэл, спорт, концерт үзэгчдийг тодорхой тоогоор хязгаарлах, байгууллагууд ажилтныхаа 70 хүртэл хувийг онлайнаар ажиллуулах, сургууль цэцэрлэгийг хэвийн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Хилийн хориг болоод, хил нэвтрэх зааварчилгаа өмнөхтэй ижил зарчмаар явагдана.

Мутаци вирус илэрсэн бүс нутгуудад сүүлийн 14 хоног зорчсон бүх иргэд болон гуравдагч улсаас ирсэн иргэд хил нэвтрэхээс өмнө 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгүүлэх, хил нэвтрэхээс өмнө дахин PCR шинжилгээ өгөх ёстой.

Нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал дэлхийн бүх улсад шинээр виз олгохгүй. Харин визтэй иргэн болон Японы иргэн бол хилээр нэвтрэх боломжтой. Үүнд Монгол улс орсон болно.
Тус улс хоёрдугаар сарын сүүлээс вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.