Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын талаарх мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд: 2020 онд улсын хэмжээнд зам тээврийн осол хэргийн улмаас 430 хүний амь хохирсон байна. Амь хохирогчдын 32 хувь нь явган зорчигч, 32 хувь нь жолооч үлдсэн хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэд байжээ.
Өнгөрсөн онд нийслэлд зам тээврийн ослын улмаас 111 хүн амь насаа алдсанаас 89 тохиолдол буюу 79 хувь нь явган зорчигч байжээ.
Зам тээврийн ослоор 2020 онд 542 хүүхэд холбогдсон дуудлага бүртгэгдэж, 64 хүүхэд амь насаараа хохирсон байна. Үүнээс 23 нь ээж, аав, асран хамгаалагч, ойр тойрныхоо хүмүүсийн буруутай үйлдлээс болж хашаандаа, гудамжиндаа амиа алджээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.