ШӨХТГ-аас энэ сарын 6-ны өдрийн 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 19 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд болон эмийн санд шалгалт хийжээ.
Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-9000, хонины цул мах 8800-9000, үхрийн ястай мах 10500-11000, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8800, ямааны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнэ хонины мах 6000-7500 төгрөг, үхрийн мах 8200-8700 төгрөг, адууны мах 6000 -6500, ямааны мах 6000 төгрөгний үнэтэй байна.
Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны дээд үнэ 9000 төгрөг болж 500 төгрөгөөр, үхрийн ястай махны дээд үнэ 11000 төгрөг болж 1000 төгрөгөөр, ямааны махны үнэ 8500 төгрөг болж 500 төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол адууны махны үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна.
Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны дээд үнэ 7500 төгрөг болж 300 төгрөгөөр, үхрийн махны доод үнэ 8200 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны мах 6000 төгрөг болж 800 төгрөгөөр буурсан байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 1.7 тонноор буурч 28.9 тонн мах нийлүүлэгдсэн байна.
Барс-1 зах дээр худалдаалж буй Алтан тариан гурилны бөөний үнийн хувьд дээдийн дээд гурил 2000, дээд гурил 1250, 1-р зэрэг 1200, 2-р зэрэг 850, цагаан будаа 2100, шар будаа сорт чанараас хамаарч 2000-2100, элсэн чихэр 2200, Монгол төмс 700-800, лууван 800, монгол сонгино 2500, хятад сонгино 1200 төгрөгийн үнэтэй байна.
Өргөн хэрэглээний хүнсний барааны нийлүүлэлтийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 38.1 тн, дээд гурил 32 тн, 1-р зэрэг 23.2 тн, 2-р зэрэг 20 тн, цагаан будаа 85.09 тн, шар будаа 1.45 тн, элсэн чихэр 1.41 тн, монгол төмс 168.75 тн, лууван 2.1 тн, монгол сонгино нийлүүлэгдээгүй, хятад сонгино 2.61 тн тус тус нийлүүлэгдсэн байна.
Баянгол дүүрэгт байрлах Бэст худалдааны төв, Таван-Эрдэнэ, Хороолол зах зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамргадсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8800-9500, үхрийн ястай мах 10800, үхрийн цул мах 12500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500, Монгол төмс 1000-1100, Монгол лууван 1500-1800, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1800, Орос сонгино 2800 төгрөгийн үнэтэй байна.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Зуун хавар хүнсний дэлгүүр, Хайрхан хүнсний дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан зах, хүнсний дэлгүүрт худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8300, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9800-10500, үхрийн цул мах 11000-12500, адууны мах 9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1200-1300, 2-р зэргийн гурил 950, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1200-1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500, Орос сонгино 2600 төгрөгийн үнэтэй байна.
Баянзүрх дүүрэгт байрлах Баянзүрх-1 зах, Нартур, Баялаг-Ундраа худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9000, хонины цул мах 9500-9800, үхрийн ястай мах 10000-11500, үхрийн цул мах 12000-13000, адууны мах 8800-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, Монгол төмс 800-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 3000-3500, Хятад сонгино 2000, Орос сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна.
Хан-Уул дүүрэгт байрлах Яармаг худалдааны төв, Фермерүүд, 52 зах зэрэг захууд хяналт шалгалтад хамрагдлаа.
Хяналт шалгалтад хамрагдсан зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000-8800, хонины цул мах 8500-9300, үхрийн ястай мах 10500-11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 900-950, Монгол төмс 800-900, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 2000, Орос сонгино 3000 төгрөгийн үнэтэй байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д буюу тус өдрийн 12.00 цагийн байдлаар нийт 48 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 26, чатботод 14,и-баримт 8, гомдол тус тус ирсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.