Цаазаар авах ялаас татгалзах олон улсын гэрээнд нэгдэх баримт бичигт Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев гарын үсэг зурсан тухай тус улсын ерөнхийлөгчийн вэбсайтад өчигдөр мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1989 онд баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай 2-р Нэмэлт Протоколд Казахстан улсыг нэгтгэх парламентын тогтоолд Токаев гарын үзэг зурж баталсан байна. Ингэснээр Казахстан улс албан ёсоор цаазын ялыг халж байгаа юм.
Тус улс 2003 оноос эхлэн цаазаар авах ялыг хойшлуулах болсон бөгөөд зөвхөн терроризмийн гэмт хэрэгтнүүдэд оноосон ялыг гүйцэтгэж байжээ.
Хамгийн сүүлд 2016 онд Алматы хотын гудамжинд хүмүүс рүү гал нээсэн Руслан Куликбаевт цаазын ял оноосон ч ялыг гүйцэтгэлгүй өнөөдрийг хүртэл хорьж байгаа юм.
Куликбаев нь одоо Казахстаны шоронд цаазын ялтай хоригдож байгаа цорын ганц хүн ажээ.
Одоогоор Европ тивд зөвхөн Орос, Беларусь улсууд 2-р нэмэлт протоколд нэгдээгүй байгаа бол Төв Азийн “стан” улсуудаас ганцхан Тажикстан нэгдээгүй байна. Эдгээрээс зөвхөн Беларусь улсад цаазын ялыг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: AFP
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.