“Apple” компани “Nokia”-гийн 32 патентыг ашиглажээ

2018-02-23 Ертөнц

Ухаалаг утасны эрин эхлэхээс өмнө гар утасны зах зээлд манлайлж байсан “Nokia” компани өнгөрсөн онд “Apple” компанийн эсрэг зохиогчийн эрхийн маргаан үүсгэсэн. Тус компанийн патентыг нь авсан 32 технологийг “Apple” ашиглаж байна хэмээн буруутган шүүхэд өгсөн билээ. Тэгвэл ухаалаг утасны технологиор тэргүүлэгч Apple компани үнэхээр “Nokia”-гийн зохиогчийн эрх бүхий технологийг ашигласан нь шүүх маргааны явцад тодорхой болсон тул хоёр тал харилцан ашигтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар болжээ. “Nokia”-гийн зүгээс патентаа Apple-д ашиглуулж, их хэмжээний бэлэн мөнгө авахаар болсноос гадна өөрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Apple-ийн нэрийн дэлгүүрээр худалдаалахаар тохиролцсон байна.  Үүгээр 2009 оноос хойш үргэлжилж буй патентын маргаан эв зүйгээр шийдвэрлэгдэж, 2016 онд зөвхөн iPhone утасны борлуулалтаас 140 тэрбум ам.долларын орлого олсон Apple компани хэдэн сая долларын гэрээгээр “Nokia”-гийн патентыг ашиглахаар боллоо.

Б.Номун

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.