Монгол Улсын гадаад валютын албан нөөц $4.5 тэрбумыг давсныг Монголбанк мэдээллээ.
Ийнхүү гадаад валютын нөөц нэмэгдсэн шалтгааныг “Коронавирусийн цар тахлын дэгдэлтээс үүдэж 2020 оны эхний хагаст экспорт хурдацтай буурч, Засгийн газрын баталгаатай аж ахуйн нэгжийн бондын төлбөр гадагшаа хийгдэж, урсгал дансны алдагдал өссөн хэдий ч хагас улирлаас гадаад орчинд эерэг өөрчлөлт гарснаар богино хугацаат гадаад өр төлбөрийг хойшлуулж, доноруудын том дүнтэй санхүүжилт орж ирэн, Монголбанканд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, нүүрсний экспортын хэмжээ өсөв” хэмээн төв банк тайлбарлажээ.
4.5 тэрбум ам.доллар нь манай улсын импортын 10 сарын хэрэгцээг хангах хэмжээ юм.
Энэ хэмжээнд хүрэхэд төв банкны худалдан авсан алтны хэмжээ өссөнийг онцолсон байна.
“Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлснээр 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 21.9 тонн, 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан бол 2020 он түүхэн дээд хэмжээ буюу 23 тонн үнэт металл худалдан авсан нь гадаад валютын албан нөөцийг 880 сая ам.доллароор нэмэгдүүлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.