БОАЖЯ: УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО 80 ХУВИАР БУУРЧЭЭ

2020-12-28 Байгаль орчин

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “ЯНДАНГАА ХӨӨЛЬЕ”; аяныг улс орон даяар өрнүүлж 4 сарын хугацаанд 70119400 утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 18 мянган иргэнээс дуудлага хүлээн авч 12 мянган гаруй айлын яндан, пийшинг хөөлжөө.

Уг ажлын үр дүнд угаарын хийн хордлого өмнөх онтой харьцуулахад 80 хувиар буурчээ. Мөн аяны хүрээнд ханан пийшин хөөлөх мэргэжилд 400 залуусыг сургаж, ажлын байраар хангасан гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.