Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжсэн энэхүү хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар ажлын тусгай горимд шилжин ажиллаж байна.
Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2 дугаар байрнаас авч, харин бусад /иргэний, эд хөрөнгийн/ улсын бүртгэлийн үйлчилгээг нийслэлийн 9 дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд авах боломжтой.
Халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгэлийн байгууллагад очилгүйгээр татварын цахим систем болох www.etax.mta.mn хуудсаар дамжуулан бүртгүүлээрэй.
Түүнчлэн, та барьцааны болон зээлийн гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бол тухайн харилцдаг арилжааны банкны ажилтанд улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг бүрдүүлэн өгснөөр тухайн банкны ажилтан таны өмнөөс улсын бүртгэлд бүртгүүлэх юм.
Та өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан үйлчлүүлэх, аль болох олон нийтийн газраар явахгүй байж холбогдох дугааруудаар зөвлөгөө мэдээллээ авч, цахим үйлчилгээг сонгохыг зөвлөе.
Улсын бүртгэлийн ерөнхий газар
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.