Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 21 эмэгтэй бүрэн нүцэглэнэ гэв

2017-05-23 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

-Ц.Нямдорж гишүүн хятадын тагнуул биш гэдгээ нотлохгүй бол 21 эмэгтэй бүрэн нүцгэлнэ-

Ирэх сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдөр 21 эмэгтэй бүрэн нүцгэлж, эсэргүүцлийн жагсаал хийнэ хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Гэхдээ эмэгтэйчүүдэд нүцгэлэхгүй байж болох нэг шаардлага бий гэнэ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө хэлж байгаачлан ард түмний өмнө Хятадын тагнуул биш гэдгээ нотолвол нүцгэн жагсаал хийхгүй хэмээв.

Өмнө нь буюу Олон улсын эрхийг  хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй хагас нүцгэн жагсаал хийж байсан билээ. Тэгвэл тэдгээр эмэгтэйчүүд энэ удаад 21-үүлээ ийнхүү эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж буй аж.

Хэвлэлийн хурлын үеэр жагсагчид “Бид УИХ-ын дэд дарга, Ц.Нямдорж гишүүнд хандаж Баатар генералын хэлж байгаачлан Та Хятадын тагнуул мөн үү? 27 жил Монгол Улсын хууль зүйн салбарыг гартаа атгаж байсан та оффшорчдын асуудлыг хэрхэн шийдэх талаар шаардлага нэхэмжлэл явуулсан. Өмнө нь гурвуулаа хагас нүцгэлсэн бол энэ удаа 21 эмэгтэй бүрэн нүцгэлж эсэргүүцлийн жагсаал хийнэ. Эх орон ард түмэн авлигад идэгдэж, сүйрээд  байна. Энэ төрийг хяналттай болгож, ард түмний өмнө Хятадын тагнуул мөн эсэхээ баримт нотолгоотойгоор тайлбар өгөхийг шаардаж байна. Авлигалчид, оффшорчид ичихгүй бол бид ичихгүй” хэмээн хатуу мэдэгдэж байна гэв.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.